Samongols-Adelaide Mgl Communitygaa orgojuulye

SA Mongolchuudaa welcome

Start Children Foundation

Posted by gegeenblue@yahoo.com on February 5, 2008

Австрали улсаас санхүүждэг Монголын хүүхдүүдэд тусалдаг сангууд, хувь хүмүүсийн талаар мэдээлж байсан билээ. Мөн Австралид амьдарч буй Монголчуудын хувьд өөрсдөө Австралиас хөрөнгө оруулагч олох, сан байгуулах боломж байдаг бөгөөд энэ талаар саналаа солилцох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй хүмүүс gegeen@yahoo.com -р холбоо барина уу. Доорх мэдээлэл нь Япон улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэд хэрхэн хүүхдийн төлөө сан байгуулсан тухай мэдээлэл байна.

http://www.orloo.info/index.php?option=com_content&task=view&id=2771&Itemid=119

МОНГОЛ- ANGEL
Энэ нь Наран нутагт ажиллаж амьдарч байгаа хэсэг хүмүүс өөрсдийн санаачлагаар байгуулсан хүүхдийн төлөө сан буюу төрийн бус байгууллага юм байна. Сангийн тэргүүн нь Ш.Алтантуул, нас 34. Наран нутагт 7 жил болж байгаа. Баагий:
– Та өөрийн сангийн тухай ярьж өгнө үү. Ш.А:
– Бидний хувьд энд ажиллаж амьдарч байгаа Япон нөхөртэй нь нөхөртэй, сурдаг нь сурдаг, ажилладаг нь ажилладаг хэсэг хүмүүс Монголд байгаа өнчин, ядуу хүүхдүүдийн төлөө ямар нэгэн юм хийе гэж санаа нийлэн энэ санг анх удаа гурав, дөрвүүлээ байгуулсан юм. Баагий:
– Сангаа байгуулаад аль хир удаж байна даа? Энэ хугацаанд хийж бүтээж амжуулсан ажил юу байна даа? Ш.А:
– МОНГОЛ- ANGEL сангаа байгуулаад одоо яг хагас жил болж байна. Бид Чиба аймгийн Нарита хотод голчлон ажиллаж амьдардаг хүмүүс байгаа. Манай энэ Нарита хотод Монголчуудын ямар нэгэн төрийн болон төрийн бус байгууллагууд байдаггүй юм байна. Монголчууд гэхээр Япончууд Асашёру л гэж мэддэг, өөрөөр мэддэггүй юм байна. Одооноос л хэсэг хүмүүс хүүхдийн төлөө ажиллаж байгаа хэсэг хүмүүс байдаг юм байна гэж мэддэг болж байна. Ингээд Нарита хотын дүүргийн захиргаанаас зохион байгуулсан гадаадын иргэдийн төлөө ажилладаг нэг төвийн тусламжтайгаар анхны хийсэн ажил маань бид зах ажиллуулан орлого олсон бөгөөд нь энэ мөнгөөрөө бид Монгол дахь өнчин хүүхдүүдэд зориулан нэг чингэлэг ачуулсан юм. Уг чингэлэгт дандаа хувцас ачиж явуулсан нь маш их олон хүүхдийг баярлуулсан үйл явдал болсон. Энэ ажилд маань Япон хүмүүс ч гэсэн их тус болж хандив, дэм өгч байлаа.

Баагий:
– Анх яаж ийм санаа оноо төрөв өө? Ш.А:
– Миний нэг нагац ах Н.Болд гэж Монголд Төрийн удирдлагын Академид багшилдаг хүн байдаг юм. Их олон газар явж, юм үзсэн хүн л дээ. Тэгээд Японд ирчихээд “Та нар эх орноо сурталчилах хэрэгтэй, энэ Япон улсуудыг ашиглах хэрэгтэй. Энэ амьдрал нь тэгширчихсэн, хангалуун болчихсон хөгжилтэй орнуудын улсуудаас суралцах, авах юм их байгаа, та нар ямарваа нэгэн нийгмийн ажил хийх ёстой” гэж хэлсэн л дээ. Нээрээ ч бодсон чинь зүгээр сууж байхаар зүлгэж суу гэгчээр яагаад ямар нэгэн нийгмийн ажил
яагаад хийж болдоггүй юм бэ гэсэн бодол орж ирсэнээр ойр, дотны хэдэн хүндээ хандсанаар МОНГОЛ- ANGEL хүүхдийн сангаа байгуулсан даа. Сая тэр чингэлэг хувцас очиход Монгол дахь манай сангийн гишүүд “Маш их хүн ирсэн, зарим нь сэтгэл нь хөдлөөд уйлж байсан, өрөвдмөөр улсууд маш их байх юм” гэснийг нь сонсоод бид урам орон улам ихийг хийж бүтээнэ гэсэн сэтгэл төрсөн шүү. Баагий:
– За танд сангийнхаа тухай танилцуулсанд уншигч олныхоо өмнөөс талархал илэрхийлье! Хүүхдийн төлөө хэмээн санаж, сэдсэн энэ ажил чинь улам их өргөжих болтугай гэсэн ерөөлөөр энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе, сайн үйлс дэгжин, дэлгэрэх болтугай!
Ярилцсан С.Б.Бат- Эрдэнэ. Япон, Нарита хот. 2007-12-30

Жич: МОНГОЛ- ANGEL хүүхдийн төлөө төрийн бус байгууллагын шинэ жилийн цэнгүүн дээр бүх оролцогсод мянга, мянган ээнэ гарган Бинго тоглоом тоглон орсон орлогыг санд хандивлалаа. Мөн бүгдээрээ дөрвөн багт хуваагдан хуруу гаргаж наадаад хожигдсон хоёр багийнхан нь мөн хүүхдийн төлөө санд арав, арван мянган ээнэ хандивлалаа.

Leave a comment